1. Цуглуулах мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: утасны дугаар, нэр, (сонголттой) и-мэйл.
- Баталгаажуулалт: ДАН системээс авсан иргэний мэдээлэл (регистрийн дугаарыг шифрлэн хадгална).
- Төлбөр: төлбөр хүлээн авах дансны мэдээлэл (шифрлэн хадгална), гүйлгээний түүх.
- Үйлчилгээ ашиглалт: зар, санал, чат, үнэлгээ, нэвтэрсэн төхөөрөмж, IP хаяг.
2. Ашиглах зорилго
Захиалга зуучлах, төлбөр тооцоо хийх, залилангаас сэргийлэх, маргаан шийдвэрлэх, хуулийн шаардлагыг биелүүлэх, үйлчилгээгээ сайжруулах.
3. Бусдад дамжуулах
Хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай түнш (банк, төлбөрийн үйлчилгээ, SMS үйлчилгээ) болон хуулиар эрх бүхий байгууллагад дамжуулна. Захиалагч, гүйцэтгэгчийн утасны дугаар зөвхөн захиалга баталгаажсаны дараа харилцан харагдана.
4. Хадгалах хугацаа
Бүртгэл устгасны дараа хувийн мэдээллийг нууцална. Санхүүгийн гүйлгээ, баримтын мэдээллийг хуульд заасан хугацаанд хадгална.
5. Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засах, бүртгэлээ устгах хүсэлт гаргах эрхтэй. Тусламжийн хэсгээс бидэнтэй холбогдоно уу.